Acerca de
Анандамаар Өгсөхүй
ACE-MEF Ухаан руу нэвтрэн орох хамгийн тохиромжтой хаалга.
12 цагийн - 9 алхамтай - группээр туршлага туулах энэхүү хөтөлбөр нь таныг өөрийн дотоод потенциалтайгаа эргэн нэгдэхэд туслах зорилготой сургалт юм. .
Өөрийн бие, оюун ухаан & сэтгэл санааны нэгдмэл байдлыг мэдэр.
.
Тэгш хэм, Тэнцвэр,Гүйдэл, Урсгалын гацааг нэг бүрээр нь тайлах
Дархлаагаа бэхжүүл. Биомеханизмаа удирдаж сурахуй
Reconnecting with the your inner body, your Chakras, the 7 Energy Centres of your body
'Анандам' гэж юу вэ?
Анандам нь энгийн үгээр бол адислалт амгалан гэсэн утгатай. Энэ бол бидний амьд оршин буйн, туйлын зорилгодоо хүрэхэд онцгой ач холбогдолтой бидний сүнсний орон зай бөгөөд охь мөн чанар юм. Бидний жинхэнэ мөн чанар Анандамын охиноос ундран гардаг. Энэ нь бидний эргэн тойронд болон бүх амьд амьдралд байдаг. Ингээд өөрсдийн энэ ариун охийг өдөөж, хүчирхэгжүүлэн долгилуулж дотоод болон гадаад орчиноо ариусгаж сурья.
DRPF-д бидний гол зорилго бол Сэрэмсэр, Ухамсар, Эрчим хүчээ нэмэгдүүлэснээр амьдралынхаа бүхий талбарт хүсэж буй бүхнээ Бүтээн, Баяжуулж, Бүрэн дүүрэнд хүрэх явдал юм.
Анандамаар Өгсөхүй-ээр дамжуулан бид төв мэдрэлийн системийн олон төлөвийг идэвхжүүлэн өөрийгөө анагаах хүчийг сэрээн бүх талбарыг хамрах болно
Хүлээн авагч болон дамжуулагч нейронуудыг ашиглан тэгш хэм, тэнцвэр, гүйдэл, урсгалыг идэвхжүүлнэ
Хүчирхэг дархлаатай байхын үндэс нь бодол санааны бүрхэг үүлнээс чөлөөлөгдөж, өөрийн төрөлх дархлаа болон эсрэг бие үйлдвэрлэгч рүү Сэрэмсэр, Ухамсар, Энергийн замаар нэвтэрнэ.
Тусгай дижитал заслын аргаар буюу Хүчирхэг дархлаа, Нийтлэг чанартай Орчлонгийн эсрэг бие үүсгэгч, Өвөрмөц эсрэг бие үүсгэгч, Амар амгаланг үүсгэгч - Өөрийн хэмжээсээ өгсүүлэхүй - ашиглан дархлаагаа дэмжиж эсрэг биетүүдийг бий болго.
Мэдрэлийн гол холбоос уулзварууд- энергийн төв Чакранууд дээр ажиллан хувь заяагаа дэвжүүлэх заслыг өөрөө хийж сурна.
Join the
Program
Таныг хөтлөх багшийг танилцуулж байна.
Никила Тарини Рамеш нь DRPF Worldwide-ийн Мастер багш болоод бараг арав гаруй жилийг үджээ. Тэрээр маш олон хүнийг өөрийн жинхэнэ мөн чанараа нээн илрүүлж, дотроо байгаа багшийгаа сэрээхэд нь хөтөлсөөр байна. Түүний энэрэн нигүүлсэхүйн агуу сэтгэл, мэдрэмжтэй оюун санаа, тэрчлэн Никилагийн дуу хоолойнд бусдыг анагаах хүч оршдог.
Бидэнтэй нэгдэж, Никила Тарини Рамештайгаа хамт Хил хязгааргүй анагаагдахуйн туршлагыг өөрийн биеэр туулж үзээрэй.
Хязгааргүй Анагаагдахуй эмчилгээний талаар илүү ихийг мэдмээр байна уу?
Фэйсбүүк дээр байгаа бичлэгүүдийг үзэж илүү ихийг олж мэдээрэй.