
Сканнер оношлогооны арга &
Хүрээлэн буй орчины шийдэл
Бидний оршихуй биднээс илүүг өөртөө багтаан тээдэг. Үйл ажиллагаагаа явуулж буй хүрээлэн буй орчин маань та бидний мэдэх ерөнхий ойлголтоос давсан нөлөөг хувь заяанд минь үзүүлж байдаг.
Хүрээлэн буй орчиноо хүчирхэгжүүл, тэгвэл тэр эргээд чамайг хүчирхэгжүүлнэ.
ACE MEF ухааны арга зүй, техникийг ашиглан өөртэйгээ, өөрийн дотоод, гадаад хүрээлэн буй орчинтой зохиролт харилцаанд орох талаар суралцаарай.
Сканнер оношлогооны арга ба хүрээлэн буй орчны шийдэл дадал сургалт нь та үйлчилүүлэгчийнхээ дотоод болон гадаад оршихуйг хэрхэн сканнердаж оношлох талаар судлах ухаан юм. Тэнцвэргүй болоход нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж түүнийг тэнцвэржүүлэхийн тулд өөртөө болон үйлчилүүлэгчдээ хэрхэн баяжуулалт хийх тухай ойлголттой болно.
Хамгийн сүүлд 3 дугаар сард сургалт болов
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй
Та юу сурах вэ:
Бидний гадаад орчин, түүний амьд биед үзүүлэх нөлөөг ойлгох.
Газрын өвчлөл, судал сувгууд, газрын гүндэх эрдэс бодис, нэгдэлүүд, одон орны байршил, тойрог замууд тэдгээрийн нөлөөлөл нь хүмүүний хувь заяанд гаднаас нөлөөлж, хямруулах, тэнцвэрийг алдагдуулах хүчин зүйлс байх магадлалтайг ойлгож ухаарах.
Янз бүрийн туршилтуудын тусламжтайгаар гадаад хүрээлэн буй орчины нөлөөлөл бидэнд хэрхэн нөлөөлж байдгийг бодитоор үзүүлж таниулах.
Энэ арга зүйдээ ACE MEF Ухамсрын Сканнер & ACE MEF дүүжинг танилцуулах
ACE MEF Ухааны Сканнер болон ACE MEF дүүжинг ашиглан дараах хүчин зүйлсийн потенциал, тэнцвэргүй байдал, түүнийг шийдлийг олж тогтоох
-
Гадаад хүрээлэн буй орчин - Газар доорх ба дээрх
-
Гараг эрхэсийн нөлөө
-
Хүрдэн
-
Эрхтэн систем
"Дээрх асуудлуудыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд ACE MEF багаж хэрэгслүүдийг хэрхэн сонгон ашиглах талаар суралцана.
Бусад оролцогчидтой хамтран дараах зүйлийг дадлага хийн суралцана:
-
Үйлчлүүлэгчидтэй ярилцах
-
Нарийвчилсан сканнер оношлогоо хийх
-
Сайтанд зочлох зөвлөмж
-
Хүрээлэн буй орчны асуудлыг засах дадлага сургалт
-
ACE MEF гэх мэт тусгай багаж хэрэгслийг ашиглан зөвлөмж өгөх
Сканнер оношлогооны арга & Хүрээлэн буй орчны шийдэл сургалт нь 8 - 12 цагийн сургалт юм.